Антарктидад сарын дундаж температур 12 хэмээр нэмэгдсэн болохыг тогтоосон байна

Үйл явдал

Цаг уурчид Антарктид буюу хойд туйлын орчимд агаарын температурын шинэ дээд үзүүлэлт бүртгэжээ. Антарктидад агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад сарын дундаж температур 12 градусаар нэмэгдсэн болохыг тогтоосон байна. 

Агаарын температурын шинэ үзүүлэлтийг Антарктид дахь Конкордия эрдэм шинжилгээний станцад бүртгэжээ. Энэхүү станц нь далайн түвшнээс дээш 3 мянган метрийн өндөрт байрладаг юм. Тэгвэл Восток станцаас цаг агаарын үзүүлэлтийн талаар хэмжсэн үзүүлэлтээр агаарын температур 17,7 градусаар илүү халж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3-р сард агаарын температур 15 градусаар илүү дээшилсэн үзүүлэлт юм.