Ханхүү Уильям, Кейт нар Карибын улс орнуудаар айлчлал хийж байна

Улс төр

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох ханхүү Уильям болон түүний эхнэр Кембрижийн ахайтан Кейт нар Карибын тэнгисийн улс орнуудаар албан ёсны айлчлал хийж байна.

Ханхүү Уильям, Кейт нар айлчлалаа Төв Америкийн зүүн эрэгт байрлах Белиз улсаас эхлүүлжээ. Улмаар тэд Ямайк болон Багамыг зорих юм. 

Их Британийн ханхүүгийн гэр бүлийн Карибын тэнгисийн улс орнуудаар хийж байгаа айлчлал таагүй эхэлжээ. Учир нь Кембрижийн гүн, гүнгийн ахайтныг Белизд нутгийн иргэд жагсаал цуглаанаар угтсан байна. Тэд Их Британийн талыг колоничлолын үзэлд буруутгажээ. Гэхдээ Уильям, Кейт нарын суусан нисдэг тэрэг зөвшөөрөлгүйгээр орон нутгийн хөлбөмбөгийн талбай дээр газардахаар төлөвлөснийг илүүтэй эсэргүүцсэн бололтой.

Уильям, Кейт нарыг Белизийн амбан захирагч-генерал Фройло Цалам угтан авч, сүүлд ерөнхий сайд Жонни Брисенотой уулзжээ. Ханхүү Уильям, Кейт нар Карибын тэнгисийн орнуудаар 8 хоногийн айлчлал хийх үеэрээ Ямайк болон Багамын арлуудаар айлчлах юм.