Украинд 900 гаруй энгийн номхон иргэн амиа алдаад байна

Үйл явдал

Украинд сар орчмын хугацаанд үргэлжилж байгаа Оросын цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо 900-д хүрсэн талаар мэдээлж байна. 

Энэхүү тоо баримтыг НҮБ-аас мэдээлж, зөвхөн нийслэл Киев хотын орчимд 50 гаруй энгийн номхон иргэн амиа алдсан болохыг тодотгожээ. 

Украины Мариуполь хот Оросын цэргийнхний бүслэлтэд хэвээр байгаа юм. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар аврагчид ням гарагт Мариуполь хотын урлагийн сургуулийн барилгын нурангийг цэвэрлэжээ. Хотын зөвлөлийн мэдээлж байгаагаар сургуулийн барилгыг Оросын агаарын хүчнийхэн сүйтгэсэн байна. Энэ үеэр барилга дотор 400-аад энгийн номхон иргэн байсан талаар мэдээлж байгаа ч Оросын тал ямар ч иргэний объект руу гал нээгээгүй болохоо албан ёсоор мэдээлж байгаа юм. Түүнчлэн Украины Николаев хотод зэвсэгт хүчний казармууд агаарын цохилтод өртөн сүйджээ.