Их Британийн Дээд шүүх Жулиан Ассанжийн давж заалдах шатны гомдолд татгалзсан хариу өглөө

Үйл явдал

Их Британийн Дээд шүүх Америкийн Викилийкс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн шүүхэд гаргасан давж заалдах шатны гомдлыг хүлээж авахаас татгалзжээ.

Шүүхээс Ассанжид Америкийн хууль хүчний байгууллагад шилжүүлэн өгөхийг эсэргүүцэх эрхээс түтгэлзүүлсэн байна. 

Тэгвэл Олон улсын хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа Эмнести Интернэшл, мөн “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Жулиан Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөхөд хориг тавихгүй байгааг шүүмжилжээ.

Лондон хотын дээд шүүх Америкийн талаас тавьсан Жулиан Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтийг хүлээн авч, Викилийкс сайтыг үндэслэгчтэй хуулийн дагуу, хүний ёсоор хандах баталгаа хангалттай гаргаж өгсөн гэж үзжээ. Тиймээс Ассанжийн Америкийн талд шилжүүлэн өгөхөөс түтгэлзүүлэх гомдлыг хүлээж авахгүй байхаар тогтсон байна. Ингэснээр Ассанжийг цаашид Америкийн талд шилжүүлэх эсэх асуудлыг Их Британийн дотоод хэргийн яам эцэслэн шийдэх ёстой болжээ.

Жулиан Ассанж өнөөдрийн байдлаар Лондон хотын Белмарш дахь чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа юм. Хэрвээ түүнийг гэм буруутайд тооцвол 175 жилийн хорих ял оноож болзошгүй.