БНСУ-ын цөмийн станцын дэргэд хүчтэй түймэр асч байна

Үйл явдал

Өмнөд Солонгосын Ульжин тойрогт ойн түймэр дэгдэж, аюулгүйн үүднээс орон нутгийн 4 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Хүчтэй ойн түймэр богино хугацаанд хүрээгээ тэлэн асч, ойролцоох цахилгаан станцын барилга руу ойртож байгаа юм. 

Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар түймэр баасан гарагийн 11 цагийн алдад уулын бүсэд дэгдэж, улмаар маш богино хугацаанд хүрээгээ тэлсэн байна.Түймрийг унтраахаар 1,800 гаруй гал сөнөөгч, гал сөнөөх 91 машин, мөн 43 нисдэг тэрэг дайчилжээ. Түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн асч байгаагаас 3-р түвшний түймрийн аюулын зэрэг тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар түймэрт бараг 1 сая кв/м талбай автан шатаад байна. 

Түймэр ийнхүү хүрээгээ тэлэхэд салхины хүч секундэд 10 метр, заримдаа 25 метрт хүрч, хүчтэй салхилж байгаа нь нөлөөлжээ. Ойн түймэр Ульжин дахь Ханул цөмийн цахилгаан станцын ойролцоо асч байна. Энд цөмийн устөрөгчийн 6 реактор байгаа юм. Тэгвэл станцын барилга түймэрт өртөж болзошгүй гэсэн аюул байхгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ойн түймэр секундэд 20 метрийн хурдтайгаар Самчек хотыг зорин эсрэг зүг рүү урагшилж байна.