АНУ-ын Ерөнхийлөгч Байден ОХУ-ын эсрэг тусгай мэдэгдэл хийлээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Орос-Украины хямралын талаар байр сууриа илэрхийлэн тусгай мэдэгдэл хийжээ.

Цагаан ордны тэргүүн мягмар гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн болон Сенатын танхимд хандан “Улс орныхоо байр байдлын талаарх” жил тутмын илтгэлээ тавьж, улс үндэстэндээ ханджээ. 

Жо Байден ард иргэддээ хандан хийсэн мэдэгдэлдээ, Владимир Путин Украин улс руу халдан довтлохдоо Барууны улс орнууд Москвагийн эсрэг маш хатуу арга хэмжээ авахыг мэдэж байсан ч эрсдэлээ тооцоолсонгүй гэжээ. Цагаан ордны тэргүүн Оросын түрэмгийллийг таслан зогсоох болно, харин үүнээс учрах хор уршгийг Москва нарийн тооцоогүй болохыг тэмдэглэн, ирээдүйд ямар их хор уршигтай алхам хийснээ яваандаа ухаарах болно гэжээ. Байден энэ талаар хэлэхдээ: -ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг халдан довтлохдоо Украиныг буулган авч, улмаар дэлхий нийт Оросын сүр хүчинд сөгдөнө гэж ойлгосон байх. Гэвч үүний оронд Оросын тал маш хүчирхэг хана хэрэмтэй тулж, энэ дайнд ялж чадахгүй гэдгээ ухаарах болно. Путин алдаж тооцсон гэдгээ ойлгох болно гэжээ.