В.Путин Украинд цэргийн ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор зарлалаа

Үйл явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр ард иргэддээ хандан үг хэлэхдээ Украинд цэргийн ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.

В.Путин тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөө дөнгөж сая зарлалаа.

Путиныг үг хэлсний дараа Украины нийслэл Киев хот дагуу хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар мэдээлж байна.

Украины дотоод хэргийн сайд CNN-д өгсөн мэдээллээр

"Дайралт эхэллээ"

гэжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский 

Украины дэд бүтэц болон хилийн зурвасуудад ОХУ-аас пуужингийн цохилт явуулж байна

гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

В.Путин Пүрэв гарагийн өглөө Оросын ард түмэнд телевизороор хандаж "Тусгай цэргийн ажиллагаа"-гаа зарлахдаа хэлсэн үгэндээ

"ОХУ нь Украиныг эзлэх төлөвлөгөөгүй. Украины ард түмэн хэн эх орныг нь удирдахаа чөлөөтэй сонгох боломжтой болно"

гэжээ.

Оросын Батлан хамгаалахын яамнаас Украины хотууд руу дайрч байгаа гэсэн мэдээллийг үгүйсгээд, харин цэргийн дэд бүтцүүд, агаарын хамгаалалт, цэргийн хүчин рүү чиглүүлж байгаа гэжээ.