Тунис Улс Италийн хур хогноос сална

Үйл явдал

Тунис улс Италиас орж ирсэн хур хогноос салж, эргүүлээд илгээхээр болжээ.

2020 онд Хойд Африкийн энэ улсын Сус боомтод Италиас хууль бусаар ахуйн хог хаягдал бүхий контейнерууд орж ирсэн юм. 

Италиас Тунист хууль бусаар зөөвөрлөн авчирсан хогны асуудлыг удаан хугацаанд хэрхэх нь тодорхойгүй байсан ч сая ийнхүү буцаахаар шийдвэрлэжээ. Тунисын байгаль орчны сайдын мэдээлснээр ахуйн хогийг Итали руу буцаахаар болж, эхний ээлжийн 213 контейнер хогийг 2-р сарын 19-нд Италийн Салерно боомт руу буцаах гэнэ. Нийтдээ Италийн өмнөд хэсгээс 280 контейнер хог хаягдлыг Тунист орон нутгийн компаниар дамжуулан, хуурамч декларациар нэвтрүүлжээ. Ингэхдээ цаашид Европ руу дамжуулан дахин боловсруулалтад илгээж байгаа хуванцар хог хаягдлыг Тунист дахин ялгаж, боловсруулахаар оруулж байгаа  гэсэн байжээ.