Нийгэм

Ковид-19 цар тахлаас үүдэн дэлхий даяар нийгэм, эдийн засаг нилээдгүй хохирч байгаа. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар. Монгол Улсын аялал жуулчлалын салбар энэ оны эхний улирлын байдлаар 43 сая ам.доллар буюу 119 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Дэлхий нийтийг цочроосон халдварт өвчний улмаас гадаадын жуулчдыг хүлээн авах, гадаад руу зуучлах боломжгүй болсон тул дотоодынхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажиллана гэдгээ БОАЖЯ-наас мэдэгдлээ. Ингэхийн тулд жуулчны бааз, амралтын газар, зочид буудал зэргийг сайтар ариутгаж, чанд мөрдөх дүрэм журмыг батлахаар ажиллаж байна гэлээ.