Нийгэм

Манай улсад тархины гэмтэл нийт гэмтлийн 50 орчим хувийг эзэлдэг. Тиймээс ГССҮТ хүүхдийн тархины мэс засал болон том хүнд гавал ясны хугарлыг бэхлэх зорилгоор био имплант буюу хайлдаг ялтас ашиглан ясны хугарлыг бэхлэх хагалгаа хийж эхэллээ.

Өмнө нь 10 гаруй жилийн турш титанин межээр нөхдөг байсан бол энэхүү аргыг шинэ бүтээгдэхүүнээр орлуулан хийж байгаагаараа онцлог юм. Мөн тархины гэмтлийн хагалгааг титанин межээр нөхөхөд 2 удаа хагалгаанд ордог байсан бол энэхүү хайлдаг ялтсыг ашигласнаар нэг л удаа мэс засалд ордог болжээ.