НАТО: Европын батлан хамгаалах хүчний чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай

Улс төр

Тэгвэл Блинкен, Лавров нарын уулзалттай холбоотойгоорНАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн адил өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

НАТО-ийн тэргүүн мэдэгдэлдээ урьдын адил Украины аюулгүй байдал Оросын хүч түрэмгийлсэн байр суурьтай холбоотойгоор аюултай байдалд байгааг дахин онцолсон байна. 

Үүнтэй холбоотойгоор НАТО-ийн тэргүүн Европын батлан хамгаалах хүчний чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар онцлон хэлсэн байна. Түүний мэдэгдсэнээр одоогоор Оросын талтай хийх аливаа улс төрийн яриа хэлэлцээр амжилттай болно гэсэн итгэл найдвар байхгүй байгаа учраас ямар ч тохиолдолд дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Йенс Столтенберг энэ талаар мэдэгдэхдээ: -Би ОХУ болон НАТО-ийн хамтрагч улс орнуудыг бидний өмнө тулгамдаад байгаа асуудлаар хамтарсан яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх уулзалтад урихыг хүсч байна. Бид өмнөө тулгамдаад байгаа асуудал, тэр дундаа Украин луу халдан довтолж болзошгүй байгаа Оросын байр суурийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэжээ.