Архив...

Нийгэм

Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй. Мөн аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хугацаанд тэглэж байгаа. Гэхдээ энэ арга хэмжээнд гурван төрлийн салбарын хүмүүс хамаарахгүй юм байна. Үүнд:

Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Мөн төрийн болон нутгийн өмчит ААН-үүд хамаарахгүй юм байна.

Учир нь тэдний орлого буурахгүй гэж үзсэн байна. Мөн одоо ажлаа хийж байгаа тендерт шалгарсан компанийн ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөхгүй байхаар шийдвэрлэжээ. Шинэ коронавирусний тархалтаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт 0 хувьтай болж ихэнхи улс орнууд хүндхэн байдалд ороод байгаа. Манай улсын тухайд эдийн засгийн хүндрэл хувийн хэвшлийн байгууллагуудад хүчтэй нөлөөлж зарим байгууллага үйл ажиллагаагаа зогсоож эхлэсэн. Тиймээс эдийн засагт үзүүлэх хүндхэн нөлөөллийг нэг жилээр тооцож засгийн газар эхний зургаан сард авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүнд хүүхдийн мөнгөний нэмэгдэл даатгуулагчдад олгох 200 мянган төгрөгийн дэмжлэг хамаарч байна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн багц санхүүжилтийн арга хэмжээг УИХ-аар эцэслэн батлана. Мөн коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг өргөн барихаар болсон байна.