Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,673 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Ковид-19 /дотоод/

Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 1673 сорьцод шинээр батлагдсан байна.

Тодруулбал, нийслэлд 1,083, орон нутагт 590 тохиолдол батлагдлаа, харин нэг хүн энджээ.

Улаанбаатар-1,083

Орон нутаг-590

Зөөвөрлөгдсөн тохиолдол-0

Иргэн та өөрийн болон бусдын төлөө халдвар хамгааллын дэглэмээ ямагт баримтална уу.