Хонконгийн Үндэсний их сургууль “Ичгүүрийн багана” нэртэй баримлыг хурааж байна

Үйл явдал

Хонконгийн Үндэсний их сургууль оюутны хотхоноосоо “Ичгүүрийн багана” нэртэй баримлыг хурааж байна. Энэхүү баримлыг 1989 онд Хятадын нийслэл Бээжин хотын төв талбай, Тяньаньменд болсон оюутны бослогын үеэр амиа алдсан оюутан залууст зориулан босгосон юм.

Тэгвэл Тяньаньмений бослогод өртөгсдийн дурсгалд зориулан босгосон баримлыг Хонконгийн их сургуулийн оюутны хотхоноос хураах шийдвэрийг их сургуулийн удирдлагууд гаргасан байна.

Хүний эрхийн байгууллагынхан энэ шийдвэрийг 1989 оны 6-р сарын 4-нд Хятадын нийслэлд болсон цуст үйл явдлыг мартагнуулах, олон нийтэд ил тодоор сануулахгүйн тулд баримлыг хурааж байгаад буруутгаж байна.

Хоёр тонн жинтэй, улаан зэс баримал нь Тяньаньмэний бослогын үеэр амиа алдсан хүмүүсийн хоорондоо эрчилсэн олон арван биеийг дүрсэлжээ. Энэхүү баримлыг Данийн уран барималч Йенс Гальшиот бүтээж, Хонконгийн их сургуульд бэлэглэсэн юм.