Мадагаскарт зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц живж осолджээ

Үйл явдал

Мадагаскарын зүүн хойд хэсэгт зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц живж осолджээ. Эргийн ойролцоо болсон ослын улмаас амиа алдсан хүний тоо 83-т хүрсэн байна. 

Франсия нэртэй хөлөг цаг агаарын таагүй байдлын улмаас осолдон живжээ. Ачааны зориулалт бүхий хөлөг онгоц зорчигч тээвэрлэж яваад осолдсон байна. Хөлөг онгоц хууль бусаар зорчигч тээвэрлэж явсан болох нь тодорхой болжээ.

Ачааны хөлөг дээр 138 хүн явсан байна. Эдгээр хүмүүс нь бүгд хууль бус цагаач дүрвэгсэд байжээ. Мадагаскарын ерөнхий сайд Кристиан Нтсай ослын газарт ирж нөхцөл байдалтай танилцан, аврах ажиллагааг шуурхайлж, хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулахыг үүрэгдсэн байна.