Францад төмөр замчид ажил хаяжээ

Үйл явдал

Францад мөн төмөр замчид ажил хаяжээ. Төмөр замын салбарынханы ажил хаялтаас шалтгаалан Францад өндөр хурдтай төмөр замын үйлчилгээ зогсч, энэ нөхцөл байдал ирэх ням гарагийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

Францын Үндэсний төмөр замын компанийн удирдлагуудын мэдээлж байгаагаар ажил хаялтаас шалтгаалан зул сар, шинэ жилийн баярын өмнөх сургуулийн амралт эхэлсэн эхний хоногуудад нийт галт тэрэгний тал хувь нь сул зогсчээ.

Энэ нь Францын дотоодын тээврийн хөдөлгөөнд доголдол үүсгэн, хот хоорондын хурдны галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орж, сул зогсолтоос шалтгаалан зорчигчид саатахад хүрэх нь ээ.

Төмөр замын ажилчдын үйлвэрчний холбоод хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулан шинээр ажиллах хүч нэмж авахыг шаардаж байна.