Германы иргэд вакцинд зайлшгүй хамрагдах журмыг эсэргүүцэж байна

Ковид-19 /дэлхий/

Германд цар тахлын эсрэг вакцинд зайлшгүй хамрагдах тухай журмыг энэ улсын иргэд эсэргүүцэж байна.

Германы хотуудад цар тахалтай холбоотой хатуу дүрэм журам, хязгаарлалтыг эсэргүүцэн иргэд нь гудамж талбайдаа гарч жагсчээ. 

Германд цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах зорилгоор авсан арга хэмжээг эсэргүүцэн жагсч байгаа юм. Магдебургэд л гэхэд 3,500 гаруй хүн гудамж талбайдаа гарч цар тахлын эсрэг жагсаалд нэгджээ.

Тэд амны хаалт зүүх журам, ковидын паспортыг эсэргүүцэж байгаагаас гадна тодорхой мэргэжлийн хүмүүсийг вакцинд зайлшгүй хамрагдахыг шаардаж байгааг мөн эсэргүүцжээ. Тэгвэл Германд сүүлийн 7 хоногт коронавирусний халдварын тохиолдол буурч байгаа юм. Роберт Кохын институтээс мэдээлж байгаагаар өнөөдөр энэ улсын зуун мянган иргэн тутамд халдварын 375 тохиолдол оногдож байна. Тэгвэл эсрэгээр цар тахлын халдвар туссан хүмүүсийн дунд нас баралт өндөр байгаа юм. Зөвхөн сүүлийн нэг хоногт л гэхэд 473 хүн коронавирусний халдвараар нас баржээ.