Кабулд агаарын дайралт цохилт хийсэн Америкийн цэргийнхэнд хариуцлага тооцохгүй

Үйл явдал

АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн 8-р сарын сүүлээр өгсөн агаарын цохилт дайралтын дагуу мөрдөн шалгах ажил явуулснаа танилцуулжээ.

Пентагон агаарын нисэгчгүй төхөөрөмжөөс өгсөн дайралтын төлөө Америкийн цэргийнхэн хариуцлага үүрэхгүй гэдгийг мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн 8-р сарын сүүлээр Афганистаны Кабул хотод явуулсан агаарын цохилт дайралтын улмаас 10 энгийн номхон иргэн, тэр дундаа 7 хүүхэд амиа алдсан юм. Тэгвэл энэ халдлагын дагуу Пентагоноос явуулсан шалгалтаар нисэгчгүй төхөөрөмжөөс аюулгүйн үүднээс явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй байсан, мөн үүнд Америкийн алба хаагчид гар бие оролцоогүй учраас хариуцлага тооцох аргагүй гэжээ.

Энэ талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна. Хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулсан ажлын хэсэг эхлээд Америкийн нисэгчгүй төхөөрөмж тэсрэх бөмбөг ачиж явсан машиныг аюулгүйжүүлж байсан гэж байсан боловч энэ үеэр тээврийн хоёр хэрэгсэл, мөн орон сууцны барилга хэсэгчлэн өртөж, гэм зэмгүй хүмүүс өртсөн болох нь тодорхой болжээ.