Оросын цэргийнхэн дуунаас хурдан “Циркон” пуужингийн туршилт амжилттай явуулжээ

Үйл явдал

Оросын цэргийнхэн дуунаас хурдан “Циркон” пуужингийн туршилт амжилттай явуулжээ. Шинэ үеийн цэргийн зэвсгийн туршилтыг Умардын тэнгисийн флотын “Адмирал Горшков” хөлөг онгоцон дээрээс туршсан байна. 

Дуунаас хурдан “Циркон” пуужин Цагаан тэнгис дэх заагдсан байг оновчтой устгасан байна. Оросын Батлан хамгаалах яам шинэ үеийн дуунаас хурдан пуужингийн хэд хэдэн туршилт явуулж байгаа юм. Цагаан тэнгисийн уснаа явуулсан туршилт нь энэхүү туршилтын томоохон хэсэг байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр 2022 он гэхэд Циркон загварын пуужинг Оросын тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд албан ёсоор нэгтгэхээр төлөвлөж байгаа юм. Оросын Умардын тэнгисийн хүчний командлагч Александр Моисеев “Циркон” дуунаас хурдан пуужингийн туршилт амжилттай болсныг ерөнхийлөгчид илтгэсэн байна.

“Циркон” пуужингийн давуу талыг мэргэжилтнүүд НАТО-ийн улс орнуудын ПЭХС-ээр замаас нь устгах бараг боломжгүй гэж дүгнэсэн байна.