Нийгэм

Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ.

Теле хичээлийг МҮОНТВ болон Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүд, зарим сайт, радиогоор мөн хүргэх болно.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам