ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.05/ Наран ургах, шингэх 07:43-17:28

Зурхай

2021.11.05, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1.  ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.05, Баасан гараг

Наран ургах шингэх: 07.43-17.28

Үс засуулбал: Нас ахар болно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.