Нийгэм

Манай улс дэлхийн 16 улс руу тээвэр хийх боломж бүрдэж байна. Тир буюу том оврын автомашинаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин Тяньжин боомт хүртэл тээвэрлэлт хийгдэж байна. Цаашлаад Европын нутаг руу гарах гарц нээгдсэнийг салбарын яамнаас онцоллоо.

Зам тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилт амжилттай хэрэгжиж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцоллоо. Ялангуяа, Европын холбооны улсуудтай олон улсын автотээврийн харилцаа шинэ шатанд гарчээ. Шинээр Польш, Гeрман, Чeх, Гүрж, Словак, Унгар, Литв гэсэн долоон улстай тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй болж өнөөдрийн байдлаар нийт 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон байна.

Үр дүн сайн байгааг албаныхан онцоллоо. Өмнө нь Европын улсуудаас Монгол улс руу хийгдэж байгаа нийт тээвэрлэлтийн нэг хувийг л Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол одоо 13 хувь болж өсчээ. Мөн манай тээвэрчид ОХУ-аас БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин боомт хүртэл тээвэрлэлт хийж эхлээд байна. Анхны тээвэрлэлтийг энэ оны нэгдүгээр сард ажилттай хийжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД