Эхнэр нь нас барсан нөхрийнхөө шарилыг хараад байж байгаа, уулнаас буулгаж чадахгүй дөрөв хонож байна гэв

Нийгэм

Самар түүхээр явсан иргэн ууланд очоод нас баржээ. Шарилыг нь уулнаас буулгаж чадахгүй дөрөв хонож байна. Энэхүү харамсалтай  хэрэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт болжээ.

Хэнтий аймгийн цагдаагийн газраас фургон машинтай гурван алба хаагч, мөн ЗИЛ-131, УАЗ-469, Ланд-80 машинуудтай талийгаачийг очиж авахаар явсан ч нэг ч машин очиж чадаагүй байна.

Одоогоор ууланд эхнэр нь талийгаач нөхрийнхөө шарилыг хараад байж байгаа. Хамт байсан хоёр хүн нь хэл залгуулсан байна. Буцаад машинтай очиж чадахгүй байгаа гэж эх сурвалж бидэнд хэллээ.

Явганаар явахад 40 орчим км алхаж очих боломжтой маш хэцүү замтай газар гэв.