Г.Ёндон: Шатахууны зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон

Нийгэм

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: "Улаанбаатар хотод шатахууны хоёр дахь удаагийн хомсдол үүсээгүй. 

10-р сарын 14-нөөс нөөц 10-12 хоног болж өснө. Учир нь 10-р сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлнэ. БНХАУ-аас өчигдөр 58 вагон шатахуун Замын-Үүдээр орж ирсэн. Үүний найман вагон нь Улаанбаатар руу хүргэгдэж байна. Үлдсэн 50 вагон шатахууныг Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж байна. Өнөөдөр нааш нь ачих юм. Тиймээс шатахууны хомсдол үүсээгүй, зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон гэж хэлэх байна" гэлээ.