АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Сингапурт айлчиллаа

Улс төр

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Зүүн Өмнөд Азийн улс орнуудаар хийж байгаа албаны айлчлалаа Сингапураас эхлүүлжээ. Камала Харрис Сингапурт хүрэлцэн ирж, Сингапурын ерөнхийлөгч Халима Якоб, ерөнхий сайд Ли Сянь Лунг нартай уулзсан байна.

Сингапурт хүрэлцэн ирснийхээ дараа хатагтай Камала Харрис Чанги дахь тэнгисийн цэргийн баазад очсон байна. Камала Харрисын энэ удаагийн айлчлалыг ажиглагчид Цагаан ордны тэргүүн Жо Байдены засгийн газар 660 сая хүн амтай Сингапурт Хятадын нэр нөлөө өсөн нэмэгдэж байгаатай тэмцэх зорилгоор хийж байгаа айлчлал гэж харж байна. Хатагтай Харрис Сингапурт айлчлах үеэрээ бүс нутгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын халдвар зэрэг анхаарал татсан олон асуудлаар хэлэлцэж байна.