Женевт Афганистан Улсыг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал

Швейцарын Женев хотноо Афганистан улсыг дэмжсэн хүний эрхийн байгууллагын гишүүд идэвхитнүүдийн тайван жагсаал болжээ.

Женев дахь НҮБ-ын төв офисын барилгын гадна 300-аад хүн цуглан жагсаал хийсэн байна. Тэд Афганистан дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаад олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татахыг хүсчээ.

Түүнчлэн жагсагчид Афганистаны засгийн эрхийг аваад байгаа талибаны бүлэглэлд хандан Афганистаны эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох эрх олгохыг, тэдний эрхийг боомилохгүй байхыг хүсчээ. Жагсагчид гартаа “Бид энхтайвныг хүсч байна”, “Афганистаныг авраач”, “Терроризм сөнөтүгэй”, “Швейцарь дуугүй байх ёсгүй” гэхчлэн уриа лоозон барьсан байжээ.