Нийгэм

Угийн бичиг хөтөлж, ургийн баяр хийх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв гарц юм. Иймд үндэсний хэмжээнд өв соёл, зан заншилаа уламжлуулан хадгалах, угийн бичгийг зөв хөтлөн бичих зэрэг асуудлуудыг хөндөж зөвлөгөөн зохион байгууллаа.

Дорнод аймгийн Дашбалбар сумын  иргэн Махбадрын Намжил зөвлөгөөнд оролцож аавынхаа бичиж байсан угийн бичгийг олон нийтэд танилцууллаа. 1925 оноос угийн бичиг хөтлөхийг хориглосон. Гэсэн хэдий ч түүний аав үр хойчоо удам судраа мэдэхэд нь туслах үүднээс нууцаар бичиж байжээ. Энэхүү бичвэрийг тэрээр ном болгон хэвлүүлж төрөл, төрөгсөддөө танилцуулсан байна.

Ахмад багш Намжилмаа-ийн гэр бүлийнхэн 9 үеэ зөв нэрлэж чадна гэсэн. Энэ бол угийн бичиг хөтлөхийн гол ач холбогдол. Үүнээс гадна угийн бичиг зөв хөтлөснөөр цус ойртолтоос сэргийлдэг ч иргэд буруу хөтлөх, өөрсдөө зохиох, нийтлэг овог авах зэргээр асуудалд ханддаг байна. Гэтэл цус ойртолтоос сэргийлж нэг овогтой эрэгтэй, эмэгтэй 2 гэр бүл болохыг хүртэл хориглодог. Энэ бол иргэдийн дундах мэдээлэл дутмаг байгаатай холбоотой.

Соёлын биет өв тооцогддог угийн бичгийг хэрхэн зөв хөтлөх, ач холбогдлыг олон нийтэд таниулах чухал. Тиймээс үндэсний хэмжээний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төрийн болон төрийн бус байгууллагын 500 гаруй төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцсон. Зөвлөгөөнөөс угийн бичгийг хөтлөх уриалгыг хамтдаа гаргаж,  нийт гэр бүлүүдэд хүргэхийг зорьж ажиллана гэсэн юм.