Жулиан Ассанжийг шилжүүлэх асуудлыг ирэх 10-р сард шийднэ

Үйл явдал

Английн Лондон хотын шүүх АНУ-аас гаргасан хүсэлтийн дагуу Викилийкс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх асуудлыг ирэх 10-р сард хэлэлцэхээр тогтжээ. Лондоны дээд шүүх энэ дагуух урьдчилсан шүүх үйл явцыг эхлүүлсэн байна.

Жулиан Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх тухай энэ улсын хуульзүйн яамнаас гаргасан хүсэлтийг Лондоны шүүх хэлэлцэх юм. Ингэхдээ Вашингтоны тал хэрвээ Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл тэрээр амиа хорлох магадлал өндөр гэсэн сэтгэлзүйчдийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Викилийкс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Америкийн талд шилжүүлбэл түүнд улс орноо худалдсан, нууцын зэрэглэлтэй баримтыг олон нийтэд дэлгэсэн, тагнан мөрдөн үйл ажиллагаа явуулсан зэрэг хэргээр 175 жил хүртэл хорих ял оноож болзошгүй юм.