“Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид 1500 төгрөг төсөвлөлөө

Нийгэм

Улсын хэмжээнд 381 мянган сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана

Энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын Үдийн цай үдийн хоол хөтөлбөр болон өөрчлөгдөж байгаа. Засгийн газраас нэг сурагчид ноогдох үдийн цай хөтөлбөрийн хувьсах зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд 381 мянган сурагч Үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар болж байна.

Харин 6-9 р ангийн сурагчдад 2022 оны 9-р сарын нэгний өдрөөс 1800 төгрөгийн үдийн хоол олгодог байхаар боллоо. Бага болон дунд ангийн сурагчдын нас биеийн онцлогт тохирсон эрүүл шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэй хүргэдэг байхад засгийн газар онцгой анхаарч байгааг хэллээ.

"Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болж байгаатай холбоотой сургууль цэцэглэгүүдэд хяналт тавьж ажиллах хоолзүйч мэргэжилтний орон тоог гарган ажиллахыг салбарын сайдад үүрэг болголоо.