Нийслэлийн хот тохижилтын газар

Нийгэм

Зам талбайн халтиргаа, гулгааг арилгахын тулд энэ өвөл нийт 500 тонн давс нөөцөлжээ. Харин өчигдөр орсон их хэмжээний цастай холбоотойгоор нийслэлийн хот тохижилтын газраас халтиргаа үүсч болзошгүй цэгүүдэд 212 тонн бодис, 16 тонн давс цацаж арга хэмжээ авсан байна. Энэ ажилд хот тохижилтын  500 гаруй ажилтан оролцон, уртасгасан цагаар ажиллажээ.

Улаанбаатар хотод өчигдөр их хэмжээний цас орсон. Үүний улмаас нийслэлийн зарим авто замуудад халтиргаа гулгаа үүсэх, эрсдэл бий болсон. Иймд Нийслэлийн хот тохижилтын газраас тухайн автозамуудад давс, бодис цацах ажлыг зохион байгууллаа. Өчигдөр буюу 11-р сарын 11-ний 17 цагаас 12-ны 08 цаг хүртэл нийт 212 тонн бодис, 16 тонн давс цацсан юм.

 

Цас орсны улмаас автозамууд хөлдөж улмаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй болдог. Үүнээс урьдчилан сэргийлэх, авто замыг мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс авто замуудад давс бодис цацдаг. Энэ жилийн хувьд нөөц болон давс бодис цацах техник хэрэгслийн тоо хангалттай байгаа гэдгийг Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлсэн юм.