АНУ-ын Ерөнхийлөгч “Made in USA” санаачлагыг дэмжинэ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, үндэсний хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ. Байден Америкт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх, үндэсний бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжих болно гэдгээ Пенсильвани мужид ачааны машин угсрах үйлдвэрээр зочлох үеэрээ мэдэгджээ.

Байдены дотоодын айлчлалтай давхцан Цагаан ордон болон сенатын танхим улсынхаа Холбооны хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 500 тэрбум долларын хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулжээ. Түүнчлэн Америкийн Холбооны нөөцийн сан цар тахлын хүнд цаг үеийг даван туулж, эдийн засаг сэргэх хүртэл мөнгөний уян хатан бодлого явуулна гэдгээ мэдэгджээ. Тэгвэл АНУ-ын ДНБ-ий хэмжээ 2021 оны 2-р улиралд өмнөх оны мөн үеээс 6,5%-иар өссөн үзүүлэлттэй байгааг Худалдааны яам мэдээлсэн байна. Америкийн эдийн засгийн үзүүлэлт шинжээчдийн үзэж байгаагаар цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очжээ.