10-р сарын 01-ний өдрийн дотор 50%-ийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө

Нийгэм

УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50%-ийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.

Зөрчлийн мэдээллийг https://torguuli.police.gov.mn/ , https://smartcar.mn/#/home цахим хуудаснаас харах боломжтой.