ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.06/ Наран ургах, шингэх 5:01-20:53

Зурхай

2021.07.06, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.06, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.01-20.53

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.