Нийгэм

 

БСШУС-ын сайдаас "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдыг одоо сургалтын зориулалтаар ашиглагдахгүй байгаа Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд шилжүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус сургууль яг одоогийн байдлаар “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг хүлээн авах боломжгүй байгаа бөгөөд тус сургуулийн байранд хэрэгцээний халуун усны ялтсан бойлерыг солих, дотор сантехникийг засварлах шаардлагатай гэж мэдэгдээд байсан юм.

Ийнхүү дээрхи засварын ажлуудын хөрөнгө санхүү шийдэгдсэнээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид шилжин ирж, 133 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс