Нийгэм

Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 20, 23-нд говь, талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

 

Эх сурвалж: tsag-agaar.mn