Нийгэм

БЗД-ийн 28-р хорооны 120 сургууль жишиг болж чаджээ.  Сургуулийн хамт олон гаднах орчноосоо эхлүүлээд дотоод орчноо иж бүрэн тохижуулсан байна. Сурагчдыг зөв Монгол хүн болгож төлөвшүүлэхэд зориулж номын санг олон газар байршуулсан байна. Цайны газар, коридор гээд хүүхэд хаа байгаа газраасаа өв соёлоо мэдэх бололцоог бүрдүүлжээ.  

Үзэгч таны харж байгаа энэ сургууль бол БЗД-ийн 120-р сургууль байгуулагдаад 7 жил болж байгаа, тус сургууль нь сургуулийн гаднах орчноосоо эхлээд сурагчийн бүхий л орчинд ном унших таатай орчинг бий болгожээ. Сургуулийн нэг давхраас эхлээд  дөрвөн давхар хүртлээ сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээлээр тохижуулжээ. Нэгдүгээр давхрыг сурагчдын өөрсдийн хийсэн бүтээл, хоёрдугаар давхар нь эко бүтээл, гуравдугаар давхрыг Монгол үндэсний ёс заншил, өв уламжлалыг харуулсан олон төрлийн тоглоом наадгай, цаг тооны бичиг зэргийг байршуулжээ. Харин дөрөвдүгээр давхрыг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр тохижуулсан нь сурагчдад танин мэдэхүйн мэдлэг олж авахаас гадна сургуулийн орчинд ухаалаг гар утаснаас татгалзах, танин мэдэхүйн чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэх таатай орчин бүрдүүлжээ.

Зөвхөн сургуулийн орчинг тохижуулаад зогсохгүй, эдний хамт олон “Би хүлээе” аяныг эхлүүлж, соёлч, хариуцлагатай иргэнийг багаас нь төлөвшүүлэхэд анхаарч байна.

Түүнчлэн Сургуулийнхаа үүднээс эхлээд сурагч бүр сургуулийн хаана ч суугаад ном унших таатай орчин бүрдсэн нь хүүхдүүдэд номтой нөхөрлөх дадлыг багаас нь өгч  байгаа нь эдний хамт олны зорилго гэнэ. Анги бүр номын сантайгаас гадна 10 мянга гаруй номын фондтой сургуулийн номын санч гэсэн өөрийн гэсэн онцлогтой гэнэ ээ.

Хоёр ээлжээр хичээллэдэг, хотын төвөөс зайдуу оршдог ч хүүхэд бүрт номтой нөхөрлөх таатай орчныг бүрдүүлсэн нь ирээдүйн Хариуцлагатай, Зөв Монгол хүн болох төлөвшлийг багаас олгоход чиглэсэн. Сурагчдад таатай өнөөдрийн энэ орчинг бүрдүүлэхэд багш, сурагчид, эцэг эхчүүдийн оролцоо ч мөн их байсан гэдгийг сургуулийн захирал онцолж байсан юм.