Нийгэм

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Б.Амарсанаа, Г.Номин нар Сонсголгүйн боловсрол төрийн бус байгууллагын хүсэлтээр Хөдөө орон нутгийн хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Нөхөн үржихүйн боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр "АЮУЛГҮЙ СОНГОЛТ" сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Сургалтад хөдөө орон нутгийн 20 орчим сонсголгүй эмэгтэйчүүд оролцож байна.