Нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор "Азийн хотуудын орон сууцны IV форум"-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд аравдугаар сарын 11-нээс аравдугаар сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын нэгжүүд дараах хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.