Нийгэм

Өнөө шөнөөс эхлэн цаг агаар эрс муудах төлөвтэй байна. Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, зарим нутгаар салхи секундэд 17-18 метр хүрэхийг анхаарууллаа. Цаг агаар эрс муудаж байгаа учраас хөдөө орон нутгийн автозамд зорчих иргэд техникийн бүрэн байдлаа сайтар хангахыг сануулж байна. Мөн малчид, тариаланчид болзошгүй аюулаас сэрэмжтай байхыг ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи 19,22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.