Маргааш зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр

Нийгэм

Маргааш зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр. Аргын тооллоор 2021 оны 5 дугаар 26-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа нь энэ юм.

Их дүйчин өдрийг 2019 оны наймдугаар сард УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан байна. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон билээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн онцолсон юм.