ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.25/ Наран ургах, шингэх 06:43-18:45

Зурхай

2022.09.25, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.25, Ням гараг

Наран ургах шингэх: 06.43-18.45

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.