Халуун сэдэв

Австралийн Холбооны Улсад болсон парламентын 28 дугаар чуулганд оролцсон гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөрийн хүрээнд казино сонирхсон гэж байгаа. Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн уг үйлдэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд ч харш юм. Тиймээс засгийн газраас төрийн болоод улстөрийн албан тушаалтнууд казино тоглохыг хориглох хуулийн төслийг өргөн бариад байгаа.

Австрали Улсад болсон парламентын 28 дугаар чуулганд оролцсон гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөрийн хүрээнд казино сонирхсон гэж байгаа. Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн уг үйлдэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд ч харш юм. Гэхдээ олон нийтэд ил болсон зургийн хүрээнд тэдэнд ямар нэг хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй. Учир нь улс төрийн албан тушаалтнуудыг гадаад, дотоодын аль ч казиногоор үйлчлүүлэхийг хориглосон хуулийг манай улс батлаагүй байгаа юм.

Төрийн өндөр албан тушаалтнууд казино тоглосон байж болзошгүй 20 гаруй мэдээлэл Засгийн газарт ирж хоёр хүний үйлдэл бичлэгээр нотлогдсон тул хариуцлага тооцсон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн албан хаагч казино тоглохыг хориглосон засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Тэгвэл уг тогтоол бүрэн эрхтэй гишүүдэд хүрч үйлчлэхгүйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо. Харин тогтоолын хүрээнд казино сонирхсон гишүүдтэй хамт байсан Австралийн элчин сайд Б.Чулуунхүүг шалгаж эхэлжээ.

УИХ-ЫН ГИШҮҮД АВСТРАЛИД КАЗИНО ТОГЛОСОН ЭСЭХИЙГ ТЕГ, ЦЕГ ШАЛГАНА

Парламент дахь хоёр том хүчнийг тэргүүлж байгаа дарга нар  казинод сууж байгаа зураг олон нийтэд цацагдаж бичлэгээр нотлогдох уу гэх асуудлыг цахим орчинд бичих болсон. Харин гишүүдийн зүгээс огт тоглосон зүйл байхгүй гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Гэхдээ уг асуудлыг нэн даруй хуульчилж байж цаашид хэрхэн зохицуулах нь тодорхой болно гэдгийг хэлж байна.

УИХ-ын гишүүд казино сонирхсон уу эсвэл тоглосон уу гэдгийг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран шалгах юм байна. Хэрэв тодорхой хэмжээнд мөнө солиулж түүгээрээ тоглосон нь тогтоогдвол хариуцлага ярих учиртай. Харин тоглоогүй бол ямар нэг хариуцлагын асуудал хөндөгдөхгүй юм.

ФЭЙСБҮҮК ШУУД