БНЭУ-д цар тахлаар амиа алдсан иргэдийн тоо 200 мянгад хүрлээ

Ковид-19 /дэлхий/

БНЭУ-д цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Цар тахлын мутацид орсон Энэтхэг хувилбарын улмаас дэлхийн хамгийн их хүн амтай энэ улсад коронавируст халдвар гамшгийн хэмжээнд тулж очин, төсвийн хувийн хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, өвчтөнүүдэд хүчиртөрөгчийн аппарат, эм тариа дутагдалтай байна.

Энэтхэгийн нийслэлд цар тахлын халдварын тоо өндөр байгаагаас төрийн ч хувийн ч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, халдвар авсан хүмүүст тусламж үзүүлж чадахгүй, эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцээгүй, голомтод ажиллаж байгаа хүмүүс амрах завгүй сульдаж унатлаа ажиллаж байна. Энэтхэгт COVID-19 коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 200 мянгад хүрчээ. 

Сүүлийн 24 цагт энэ улсад 3,293 хүн цар тахлаар нас барсан нь хаа ч байхгүй өндөр тоо юм. Түүнчлэн өнгөрсөн нэг хоногт Энэтхэгт шинээр цар тахлын 360,960 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэтхэгт сүүлийн 7 хоногийн туршид нэг өдөрт 300 мянгаас доошгүй халдвар шинээр илэрч байгаа юм.