БНЭУ-д хоногт цар тахлын 350 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

Ковид-19 /дэлхий/

БНЭУ-д COVID-19 коронавирусний халдвар сүүлийн өдрүүдэд эрчтэй нэмэгдэж байна. Энэтхэгт нэг хоногт илэрч байгаа цар тахлын халдварын тоо эрс нэмэгдэж, дэлхийд тэргүүлж байгаа юм.

Энэтхэг улс ДЭМБ-ын жагсаалтад АНУ-ын араас халдварын тоогоороо 2-рт бичигдэж байна. Тэрбум гаруй хүн амтай энэ улсад сүүлийн 24 цагт халдварын нийтдээ 350 мянган шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр Энэтхэгт нийт халдвар авсан иргэдийн тоо 17 саяд хүрээд байна.

Энэтхэг улс хүн амаа цар тахлын эсрэг вакцин тарьж дархлаажуулах ажлаа идэвхтэй явуулж байна. Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс 140 сая тун вакцин тариад байгаа юм.

Энэтхэгт цар тахлын дэгдэлт нэмэгдэхтэй зэрэгцээд хүн амаа дархлаажуулах ажлаа ч мөн идэвхтэй явуулж байна. Дэлхийн хамгийн их хүн амтай энэ улсад цар тахлын эсрэг вакциныг эрчимтэй хийж, өнөөдрийн байдлаар 140 сая тун вакцин иргэддээ тариад байгаа нь тооны хувьд дэлхийд эхний байранд бичигдэж байна. Гэхдээ хүн амын тоотой нь харьцуулахад энэ үзүүлэлт тийм ч өндөр биш байгаа юм.

Энэтхэгийн ЭМЯ-наас мэдээлснээр дээрх 140 сая тун вакциныг 99 хоногт багтаан хийжээ. Одоогоор вакцинжуулалтын 60%-ийн Энэтхэгийн Махараштра, Ражастан, Уттар-Прадеш, Гужарат, Баруун Бенгал, Карнатака, Мадхья-Прадеш болон Керала мужуудад хийжээ.