АНУ нь дэлхийн нефтийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ

Улс төр

АНУ, Оросын эсрэг тавьсан хоригоос шалтгаалан эрчим хүчний салбарт үүсэх алдагдлыг нөхөхөд оролцох болно гэдгээ мэдэгджээ. 

АНУ, ирэх 6 сарын хугацаанд өдөрт 1 сая баррель газрын тос дотоодын нөөцөөсөө гаргахаар болжээ. Ийм маягаар Украины хямралаас үүдэлтэйгээр Оросын эсрэг тавьсан олон улсын хоригоос үүсэх хомсдолыг нөхөхөөр зорьж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 6 сарын хугацаанд улсынхаа газрын тосны стратегийн нөөцөөс өдөр 1 сая хүртэлх баррель газрын тос нийлүүлэх шийдвэр гаргажээ. Тэгвэл Америкийн газрын тосны нийт нөөц өнөөдөр 568 сая баррель гэж тооцогдож байна. Цагаан ордны тэргүүн өмнө нь дэлхийн ямар ч улс орон өдөрт 1 сая баррель газрын тос дотоодын нөөцөөсөө гаргаж байгаагүй гэжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн нэр хүнд улс оронд нь инфляцийн түвшин тогтмол өсч байгаагаас шалтгаалан сүүлийн 40 жил дэх хамгийн өндөр уналтад ороод байгаа юм. Тиймээс Цагаан ордны тэргүүн эрчим хүчний үнийг бууруулахад тодорхой алхам хийх замаар нэр хүндээ сэргээхийг чармайж байна гэж ажиглагчид үзэж байна. Пүрэв гарагт Техасын түүхий нефтийн үнэ баррель нь 5%-иар бууж, 101 доллар, 74 цент болжээ. Тэгвэл гурван долоо хоногийн өмнө 125 долларын ханштай байсан юм.