Намууд

Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар явж, гэм буруутай эсэх нь шалгагдаж байгаа зарим нэр дэвшигчдийг сайтар нягтлахыг тусгасан байна. Тэд шаардлагаа бусад шатны байгууллагад ч хүргүүлэх юм байна.