АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд Украинаас иргэдээ гарахыг зөвлөж байна

Улс төр

Дэлхийн улс орнууд Украинаас иргэдээ гарахыг уриалж эхэлжээ. Орос-Украины хямрал хурцдаж байгаагаас шалтгаалан Барууны улс орнууд Украин дахь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовинож, энэ улсыг орхин гарахыг хүсч байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улс орон Орос-Украины цэргийн мөргөлдөөнөөс болгоомжлон улсынхаа иргэдийг Украинаас гарахыг зөвлөсөн байна. Энэ уриалгыг Оросын тал Украинтай залгаа бүс дагуугаа цэргийн хүчин, техник, зэр зэвсгээ төвлөрүүлж байгаатай холбоотойгоор гаргажээ. Оросын тал улсынх нь хил гадуух бүсэд Украинтай залгаа улс орнууд болох Польш, Румын, Унгар, Словени зэрэг оронд НАТО цэргийн хүчээ төвлөрүүлж байгаад болгоомжлон хандж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Оросын тал Хар далай, Азовын тэнгист, мөн Беларусийн нутаг дэвсгэрт өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулж эхэлжээ. Тэгвэл ийнхүү бүс нутагт нөхцөл байдал тогтворгүйтэхтэй зэрэгцээдАНУ-ын эрх баригчид Украинд байгаа иргэдээ ойрын 24-48 цагийн дотор багтан энэ улсыг орхин явахыг хүссэн байна. Түүнчлэн энэхүү уриалгад Австрали, Их Британи, Канад, Грек, Израиль, Латви, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги зэрэг улс орнууд нэгдэн, өөрийн орны иргэдээ Украиныг орхин гарахад уриалж байгаа юм.