Намууд

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Улсын их хурал дахь сөрөг хүчин Ардчилсан намын зөвлөл бүрэн дэмжиж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Мөн зөвхөн Салхитын ордыг ашиглаж тэтгэврийн зээл тэглэх биш байгалийн баялгийн ашиг шимээс иргэдэд тэгш хүртээх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцоллоо. Стратегийн 16 ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж иргэн бүртээ хишиг хүртээх хуулийн төсөл ч боловсруулсан байна. 

Монголын баялагт эзэн суусан хоёр хятад иргэний маргаан хууль шүүхийн байгууллагыг талцуулж, эрдэнэт  хүний амь эрсдэн эцэст нь Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ авсанТөрийн мэдэлд ирсэн Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж дотооддоо бонд гаргах замаар ахмадуудын тэтгэврийг тэглэхээр хууль тогтоогчид хэлэлцэж байгаа. Энэ асуудлыг Улс төрийн хүчнүүд дэмжиж байгаа илэрхийлсээр байна. Гэхдээ бонд гаргахаас илүүтэй хуулийн нарийн зохицуулалт хэрэгтэйг Ардчилсан намын зөвлөл онцоллоо.

Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Салхитын мөнгөний орд тэргүүтэй стратегийн ач холбогдол бүхий 16 орд газар төрийн мэдэлд бий. Байгалийн баялгаас хүртэх иргэдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхдээ дээрх ордуудын тодорхой хувийг хувьцаа хэлбэрээр олгох хэрэгтэй гэж тус намын зөвлөл үзжээ. Тиймээс хуулийн төсөл боловсруулан удахгүй УИХ-д өргөн барихаа мэдэгдлээ.

Ардчилсан намын зөвлөлөөс гаргаж байгаа тус мэдэгдлийг улс төрийн өнцгөөс харах хүмүүс цөөнгүй байна. Харин тэдний зүгээс энэ асуудал улстөржих сэдэв биш байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх үндсэн хуулийн зарчимд нийцэх хамгийн зөв шийдэл хэмээн мэдэгдсэн юм.

ФЭЙСБҮҮК ШУУД