Намууд

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Шударга бусын хонгил гэх зүйл Монголын төрд байгаа гэдгийг анхлан зарласан тэрээр энэ хонгил нураагүй, амь бөхтэй оршсоор байгааг өнөөдөр хэллээ. Ирэх онд болох Улсын их хурлын сонгуульд энэ бүлэглэл дахин ялалт байгуулахын тулд бүх зүйлийг нарийн зохион байгуулж эхэлснийг ч онцолсон байна.  

МАНАН бүлэглэлийн гол хүмүүс бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд гэж тэрээр 2016 онд анх хэлж байсан. Харин өнөөдөр МАНАН бүлэглэлд ямар албан тушаалтнууд байдаг, хэрхэн багаа бүрдүүлдэг талаар зурагтайгаар тайлбар хийлээ. Тэрээр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын дарга асан М.Энхболд нар хоёр гол толгойлогчид. Тэд өөрт хэрэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлж өнгөрсөн хугацаанд Монголын төрийг самарсан гэсэн юм.  Эхний хэсгийн зурагт:

-       Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Зоригт

-       Улсын ерөнхий прокурор асан  Дорлигжав

-       ТЕГ-ын дарга асан Хурц

-       Улсын ерөнхий прокурор асан Энх-Амгалан

-       АТГ-ын дарга асан Н.Ганболд

-       АТГ-ын дарга асан Энхжаргал

-       ЦЕГ-ын дарга асан Энхтөр зэрэг хүмүүс багтжээ. Эдгээр хүмүүс бол гардан гүйцэтгэгч нар гэсэн юм.

Хоёр дахь хэсгийн зурагт хотын дарга асан Бат-Үүл, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Бадамжунай, УИХ-ын гишүүн Бямбацогт, Хаянхярваа нарын зураг багтжээ. Үүнээс гадна  Монгол улсын 28.29 дэх ерөнхий сайд нарын зураг багтаж, ерөнхий сайд нарыг тоглоомын хүн болгон томилдог гэж онцолсон юм.

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын үзүүрээр ажилладаг хүн гэж тодотгосон. Энэхүү мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

-       Н.Алтанхуяг өөрөө МАНАН бүлэглэлийг бий болгосон. Би энэ бүлэглэлтэй огт холбоогүй, надаас үнэр ч үнэртэхгүй гэлээ.

 

Тэрээр МАНАН бүлэглэлтэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Би цаашид илүү их зүйл ярих болно гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД