Топ мэдээнүүд

Grid List

Архив...

Намууд

Шинэ намын эвсэл коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлж буй ажилд өөрсдийн саналаа илгээлээ. Иргэдийн дийлэнх нь орон сууцны ипотекийн зээлтэй учраас төлөлтийг нь зургаан сараар сунгаж, иргэн бүрт мөнгөн тэтгэмж олгох шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эдийн засгаа хамгаалахын тулд бодлого тодорхойлох түр хороо байгуулах саналыг Улсын их хурлын даргад хүргүүллээ. 

Дэлгэрэнгүй ...

2020 оны Улсын их хурлын сонгуульд 12 нам нэгдэн 4 эвсэл болж өрсөлдөх бол 15 нам тусдаа оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Тодруулбал Монгол Ардын нам, Ардчилсан нам, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электорат зэрэг эвслүүд өрсөлдөх юм. Тэгвэл дээрх нам эвслүүд ирэх дөрвөн жилд юу хийхээр төлөвлөн мөрийн хөтөлбөрөө боловсруулсныг үзэгч танд товч танилцуулья:

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сарын 24-нд Улсын их хурлын ээлжит сонгууль болох гэж байна. Намууд хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж Үндэсний аудитын газарт шалгуулах үүрэгтэй. Өнөөдрөөс улстөрийн намууд өөрсдийн бодлого чиглэлээ ярилцаж, хяналтын байгууллагад хүргүүлж эхэлсэн байна. Эрх баригч Монгол ардын намын бага хурал цахимаар явагдлаа. Нийслэл орон нутаг гээд 30 гаруй цэгээс бага хурлын гишүүд онлайнаар холбогджээ. Энэ удаад Монгол ардын нам эдийн засгаа сэргээх бодлогыг үргэлжлүүлж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Архив...

Намууд

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.  УИХ-ын 75-р тогтоолоор ЗГХЭГ-ынхан болон яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг нэмэхээр болсон. Тэгвэл уг тогтоолыг АН,  албан хаагчдыг алагчилсан шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн намаас гарсан болон намын дүрмийн хүрээнд ажилладаг хүмүүс болох Сайханбилэг, Элбэгдорж нарын асуудлыг Ардчилсан нам хариуцахгүй. Төрийн эрх барьж байгаа намд хуулийн бүхий л эрх мэдэл нь байгаа гэж хэллээ.  

Дэлгэрэнгүй ...

Сонгуулийн eрөнхий хорооны ээлжит хуралдаан хоёрдугаар сарын наймны өдөр болсон. Энэ хурлаар 2020 оны Улсын их хурлын цаг хугацааны хуваарийг хэлэлцэж баталжээ. Цаг хугацааны хуваарьт сонгуулийн хуульд заасан хийгдэх ёстой бүх үйл ажиллагаа, ажлуудыг тусгажээ. Үүнийг ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид дагаж мөрдөх юм. СEХ 2020 оны Улсын их хурлын сонгуулийн бэлтгэл ажлын төвлөгөөг баталж, олон нийтэд танилцуулж байна.

Дэлгэрэнгүй ...

АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ айчлал нь сонгуулийн хандив, тусламж авах зорилгогүй байсан. Харин улс орны хөгжлийн асуудал болон намуудын хамтын ажиллагааг хөндсөн гэдгийг АН-аас мэдэгдлээ. Энэ асуудалтай холбоотойгоор мөн худал мэдээлэл цахим орчинд гарах болсон учраас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

Дэлгэрэнгүй ...

УИХ дахь АН-ын зөвлөл намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2019 оны намрын чуулганы хугацаанд нийтдээ 11 удаа хуралдаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж ажиллажээ. 

Дэлгэрэнгүй ...

УИХ дахь Шинэ намын зөвлөл тэтгэврийн зээл тэглэх хуулийн төсөл шударга бус болсон гэж үзээд шинэ хуулийн төсөл боловсруулжээ. Тэдний зүгээс 100 мянган ахмадын гарын үсэг цуглуулж УИХ-ын даргад өргөн барьж байгаагаа хэллээ. Ахмадын тэтгэврийг тэглэх хууль заримд нь чихрийн цаас заримд нь зургаан сая төгрөг өгч ялган гадуурхаж байна гэж Шинэ намын дарга онцоллоо. Шинэ намын зөвлөлөөс гаргаж байгаа саналаар зээлгүй ахмадуудад 3 сая төгрөг өгч жигд боломж олгох, тэтгэврийн зээл олголтыг хэвээр үлдээж нэг сая төгрөгийн бондын бичгээ болих хэрэгтэй гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Үндэсний аж үйлдвэрийн холбоо, Төмөрлөг машин үйлдвэрлэл, инженерийн ассоциаци, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Монголын малчдын холбоодуудтай Шинэ нам хамтран ажиллахаар болж өнөөдөр ийнхүү гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол төрийн бодлогыг мэргэжлийн бодлогоор хангах үүднээс энэхүү санамж бичгийг байгуулж байгаа гэдгийг Шинэ намын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн эдгээр холбоодтой хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Архив...

Намууд

Тойрог байгуулж, мандат хуваарилах асуудал 2-р сарын 1-нээс өмнө эцэслэгдэх ёстой. Улс төрийн намууд энэ асуудлын хүрээнд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ дахь Шинэ намын зөвлөл нийслэлийн мандатыг хасч, орон нутагт нэмэх нь буруу. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан үзэж тойрог байгуулах нь зөв гэсэн юм.  

Дэлгэрэнгүй ...

Архив...

Намууд

Г.Батхүү агсны гэр бүл АН ын зөвлөлд захидал илгээжээ.

Дэлгэрэнгүй ...

МАН ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэхээр хэлэлцэж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгох учиртай юм. Удирдах зөвлөл шийдвэр гаргасны дараа намын бүлэг, холбогдох байнгын хороод хуралдана.
Урьдчилсан байдлаар нийслэлийн 28 мандатаас 4-ийг хасаж орон нутаг руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллага гаргасан. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, их хуралд танилцуулах үйл явц хэзээ болох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуудлаар Ардчилсан намын зөвлөл өөрсдийн байр сууриа илэрхийлээ. Тэд хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа бол шалгуулах нь зүйтэйг онцоллоо. Мөн энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Улсын их хурлын даргаас шаардахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Архив...

Намууд

Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөл өнөөдөр /2020.01.20/ гурван асуудлаар хуралдсан байна. Тэд орон нутгийн сонгуулийн хуульд өөрсдийн саналаа хүргүүллээ. Орон нутаг бол иргэдтэй хамгийн ойр ажиллах нэгж. Тийм учраас сонгуульд намуудыг оролцуулахгүй байх санал гаргасан байна. Ингэснээр улстөржилтөөс холдоно гэж үзжээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Ардын нам нэр дэвшигч нараасаа нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ зарласан. Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигч, горилогч нараас авах мөнгөн дүн 100 сая төгрөг байхаар тогтсон байна. Сонгуулийн хуулиар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Ардчилсан нам хуулийн энэ заалтыг чанд баримтлан нэр дэвшигч нараа тодрууна гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Сонгуулийн жилийн 2-р сарын 1-нээс өмнө сонгууль болох өдрийг товлох ёстой. Энэ дагуу СЕХ-оос УИХ сонгуулийг 6-р сарын 24-нд, орон нутгийн сонгуулийг 10-р сарын эхээр явуулах тухай саналаа хүргүүлсэн. Мөн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудал ч 2-р сарын 1 гэхэд тодорхой болно.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гээд эрх баригч намын удирдлагууд оролцсон байна. Сонгуулийн мандат болон нэр дэвшигч нарын талаар хэлэлцсэн гэдгийг зарим эх сурвалжууд хэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй. Мөн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр рейтингтэй гишүүдийг сонгуульд илгээнэ гэдгийг намын дарга мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээлтэй холбоотойгоор Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөл өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэд Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр тэгш эрхтэй байхыг сануулж байна. Байгалийн баялгаас зөвхөн зээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлээд зээлгүй ахмадуудыг орхигдуулж болохгүйг онцоллоо. Тэгш эрх бий болгохын тулд Шинэ намын зөвлөл шаардлага хүргүүлэхээр болсон байна. Хэрвээ хүлээн авахгүй бол жагсаал зохион байгуулахаар шийджээ. 

Дэлгэрэнгүй ...

Архив...

Намууд

2020 оны УИХ-ын сонгуулийг  томсгосон тойрог олон мандаттай байхаар хуулинд тусгасан. Тодруулбал улс бүхэлдээ 26 тойрогт хуваагдан 76 гишүүнийг сонгохоор төлөвлөсөн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад тойргийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байгааг зарим гишүүд хэллээ. Үүнээс гадна Нийслэлийн зарим дүүргийн мандатыг цөөлж орон нутагт нэмэх асуудлыг ярьж байгаа. Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлөх асуудлыг дэмжихгүй гэх байр суурьтай байгаагаа хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Энэ долоо хоногт тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг нэг мөр шийдэж дуусгана. Хуулийн төслийг Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг Улсын их хурлын дарга Занданшатар хэлсэн. Тэгвэл эрх баригч монгол ардын намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж хуулийн төслийг хэлэлцлээ. Намын бүлгээс ямар шийдвэр гарсныг үзэгч танд хүргэе. 

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сард Улсын их хурлын сонгууль болно. Олон мандаттай, томсгосон мажоритор тогтолцоогоор нэр дэвшигчид өрсөлдөх юм. Харин улс орныг хэдэн тойрогт хуваах, тойрог бүр хэдэн мандаттай байх вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо 2-р сар гэхэд  эцэслэх юм. Аймгуудын хувьд нэг мандаттай, үлдсэн нь нийслэлд байх магадлал өндөр. Тэгвэл нийслэлийн мандатаас хасч дөрвөн аймагт мандат нэмэхээр яригдаж эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Улсын их хурал дахь сөрөг хүчин Ардчилсан намын зөвлөл бүрэн дэмжиж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Мөн зөвхөн Салхитын ордыг ашиглаж тэтгэврийн зээл тэглэх биш байгалийн баялгийн ашиг шимээс иргэдэд тэгш хүртээх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцоллоо. Стратегийн 16 ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж иргэн бүртээ хишиг хүртээх хуулийн төсөл ч боловсруулсан байна. 

Дэлгэрэнгүй ...

Одоогоос нэг жилийн өмнө МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн цуглааныг УИХ-ын нэр бүхий таван гишүүн, иргэний ниймгийн байгууллагууд санаачлан зохион байгуулж байсан. Нэг жилийн хугацаа өнгөрсөн энэ үед МАНАН дэглэм хүч сарнисан, харин цаашид улс төрийн энэ бүлэглэлийг бүрмөсөн устгана гэж  тэд мэдэгдэж байна. МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн цуглаан болсны нэг жилийн ойн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй ...

Харин Улсын их хурал дахь сөрөг хүчин Ардчилсан нам сонгуулийн хуулийг анхааралтай ажиглаж байгаагаа хэллээ. Нэгэнт нөлөөлөх боломж байхгүй учраас сонгууль шударга, хуулийн дагуу явуулах дээр хяналт тавина гэдгээ онцолж байна.

Дэлгэрэнгүй ...

Энэ долоо хоногт Улсын их хурал сонгуулийн тухай хууль хэлэлцэнэ. Ирэх жилийн гол сэдэв учраас намын бүлэг, зөвлөлүүд бүгд энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэллээ. Эрх баригч Монгол Ардын Нам 50:26 гэсэн том, жижиг мажоритор тогтолцоог санал болгосон. Тэгвэл хувилбар дахин өөрчлөгдөж олон мандаттай томсгосон мажоритор тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтсон байна. Энэ саналыг намын удирдах зөвлөл, бүлэг 100 хувь дэмжиж байгаа учраас эцсийн шийдвэр гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

УИХ дахь Шинэ намын зөвлөл сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэн тодорхой саналаа ажлын хэсэгт хүргүүлэхээр болсон байна. Одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн өөрчлөлт буюу 50+26-д засах олон зүйл байгааг хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр “Лиш” форум зохион байгууллаа. Тус форумд эмэгтэйчүүдийн 1000 гаруй төлөөлөл оролцож тулгамдсан асуудлаа хэлэлцсэн байна. Ялангуяа улс төр, нийгэм эдийн засаг, хууль тогтоох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал зэргийг хөндсөн байна.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй ...

Ирэх жил Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Он гарахаас өмнө парламент сонгуулиа хэрхэн явуулахаа шийдвэрлэж, хуулиа батлах юм. Тэгвэл эрх баригч Монгол ардын намын бүлэг сонгууль явуулах хуулийн тогтолцоогоо хэлэлцэн тогтсон байна. Тэд 50:26 гэсэн харьцааг санал болголоо. 50 гишүүн можаритор буюу жижиг тойрогт өрсөлдөх бол 26 гишүүнийг намаас нэр дэвшүүлж улсын хэмжээнд буюу томсгосон нэг тойргоос сонгогдоно. Хэрвээ хууль энэ хэвээр батлагдвал иргэд саналаа өгөхдөө хоёр хүний нэрийг дугуйлах юм.

Дэлгэрэнгүй ...

Ирэх 2020 онд Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Харин ямар системээр сонгууль зохион байгуулах вэ гэдэг асуудлыг Улсын их хурал хэлэлцэн шийдэх юм. Дөрвөн жилийн өмнө сонгууль явуулсан жижиг 76 тойрог байх уу эсвэл холимог тогтолцоог ашиглах уу гээд улстөрчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Ардчилсан намын зөвлөлийн хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй ...

Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намаас Монгол улсын өрийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Манай улс ирэх онд БНХАУ-ын Ардын банкинд 2.2 их тэрбум ам.долларын өрийг төлнө. Үүн дээр нэмэгдэж Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын асуудал мөн яригдаж эхэлнэ. Гэхдээ эдгээр өрийн асуудлыг төсөвт тусгаагүй байна. Иймд хэлэлцүүлгээр эдгээр өрийг хэрхэн төлөх зэрэг асуудлуудыг хөндөх юм байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр Оюу толгойн гэрээний асуудлаар хуралдсан байна. Улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг Оюу толгойн гэрээ болон Дубай хотод өөрчлөгдсөн зүйл заалтад шалгалт хийж эргэн харах шаардлагатай гэж үзсэн юм. Учир нь монголчууд ашгаа хүртэж эхлэх 2039 онд ашиг биш өртэй үлдэнэ гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргаад байна. Монгол ардын намын бүлэг ажлын хэсгийн мэдээлэлтэй сайтар танилцах ёстой гэж үзлээ.

Дэлгэрэнгүй ...

НАМЭХ-ноос санаачлан зохион байгуулж байгаа "Алхангаа ярилцъя" арга хэмжээ Булган аймагт үргэлжиллээ.  Тус арга хэмжээ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллах зорилготой юм.  

Дэлгэрэнгүй ...

Орхон аймгийн МАН-ын хороо,”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ хамтран “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе ” арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлж , шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллах зорилготой юм. Тус арга хэмжээ нь Хөгжлийн төлөө “Алхангаа ярилцъя “явган аялалаар эхэллээ.  

Дэлгэрэнгүй ...

Гэрэл зураг: Архив..

Намууд

Сонгуульд хүч үзэж нэр дэвших хүсэлтэй иргэд намдаа мөнгө төлж хандив өргөдөг нь нууц биш. Тэгвэл АН-ын хувьд сонгуульд сойх залуустаа 100 сая төгрөгийн босго тавьжээ.   Энэ тухай мэдээллийг цахим орчинд буруутгаж байгаа ч намын дарга өөр байр суурьтай байна.  Улс төрийн нам санхүүгийн хувьд чадавхитэй дэмжих олон нөхөдтэй хүнээс бүрдэх ёстой гэж хэлж байна. 

Дэлгэрэнгүй ...

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулж дуусгах хуваарьтай байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлгээр хуулийн төслийг батлахад 100 хувь санал нэгдлээ гэж мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийслэлийн МАН удирдах ажилтны зөвөлгөөнөө хийлээ. Тус хурлаар намын мөрийн хөтөлбөр боловсон хүчний бодлого дотоод асуудал алдаа оноогоо хэлэлцэж цаашдын үйл ажиллагааныхаа бодлогыг тодорхойллоо

Дэлгэрэнгүй ...

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн жижиг асуудлуудыг ч зохицуулах боломж үүсдэг гэж үздэг. Гэр бүлийн амьдралаас эхлээд улс орны чухал гэсэн хэсэг бүрт бодлого шийдвэрийг хүргэдэг байна. Тэгвэл нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд Филиппиний Акбаян намын даргыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болж байна.

Дэлгэрэнгүй ...

Эрх баригч Монгол ардын намын бүлэг 2020 оны төсөв дээр ажлын хэсэг байгуулан зардал бууруулах тооцоо хийсэн байна. Нийт 250 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ. Хэмнэсэн энэ мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болж байна. Хавдар судлал, хавдараас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог явуулах, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэгт зориулахаар төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй ...

архив

Намууд

Эрх баригч Монгол ардын намын бүлэг 2020 оны төсөв дээр ажлын хэсэг байгуулан зардал бууруулах тооцоо хийсэн байна.

Дэлгэрэнгүй ...

архив..

Намууд

Албадан буцаасан 750 хятад иргэн бүгд Хөх хот дахь Монголын консулаас виз авчээ. Ингэхдээ сар хүрэхгүй хугацаанд виз олгогдсон байгааг Улсын их хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Төв зөвлөлийн хурлаа хийж байгаа Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөл 2020 оны төсвийн асуудлаар хуралдсан байна. Бүтээн байгуулалтуудын зардал харилцан адилгүй байгаагаас гадна зарим хөрөнгө оруулалтаас тэвчиж болох зардал олон байгааг мэдээллээ. Шинэ намын зөвлөлийн үзэж байгаагаар 2020 оны төсвөөс 1.3 их наяд төгрөг хэмнэж болохыг онцолж байна.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн Батзандангийн байгуулсан шинэ намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тэд УИХ-д хандан Оюу толгойн гэрээтэй холбоотой зургаан үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнд удтал яригдаад намжсан Дубайн гэрээг зогсоож шинэчлэх, Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргийг анхааралдаа авч хуулийн дагуу шийдэхийг сануулсан байна. 

Дэлгэрэнгүй ...

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр гурван асуудлаар хуралдлаа.  Тэд 2020 оны төсвийг хэт хөөсрөлттэй болсон гэж шүүмжилж байна.  Учир нь гишүүд сонгуулийн жилтэй уялдуулж өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тааруулсан төсөв хийсэн нь алдаа дутагдалтай байгааг шүүмжиллээ. Мөн Монгол улс саарал жагсаалтад багтсан хэрэгт ХЗДХ-ийн сайд Нямдоржийг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.  Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр АН дэвшүүлсэн гурван санал дээрээ байр суурь ганхахгүй гэж мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...

Монгол улс ФАТФ олон улсын байгууллагын эрсдэлт бүлэг буюу саарал жагсаалтад орсны гол шалтгаан нь 2015 онд батлагдсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуультай холбоотой гэж эх сурвалжууд мэдээллэж байгаа. Тодруулбал өөрийн хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлж нуун дарагдуулсан хөрөнгөө үнэн зөв мэдүүлсэн тохиолдолд нэг удаад өршөөж, холбогдох хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгасан.

Дэлгэрэнгүй ...

Харин төрийн ордонд Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг саарал жагсаалттай холбоотой асуудлаар хуралдлаа. Хэдийгээр муу мэдээ мөн ч дэндүү улстөржүүлж болохгүйг бүлгийн гишүүд хэлж байна. Харин 2015 онд баталсан Ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийн хэргийг өршөөснөөс эхлээд хаана ямар алдаа гарсан байгааг сайтар нягтлах шаардлага үүсч байгааг онцоллоо. 

Дэлгэрэнгүй ...

Харин Ардчилсан намын зөвлөл сайжруулсан шахмал түлшний асуудалд анхаарлаа хандуулсан байна. Өргөтгөсөн хуралдаан хийж мэргэжлийн байгууллагаас мэдээлэл сонсчээ. Шахмал түлш хэрэглэх зөвлөмж заавар сайтар өгөөгүйгээс иргэдийн амь нас хохирсон энэ асуудалд хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Түүнтэй заалнаас нэр дэвшсэн Х.Булгантуяа өрсөлдөж 77 гишүүний дэмжлэг авчээ. Яг одоо НАМЭХ-ны шинэ ерөнхийлөгчид холбооны тамгыг гардуулж байна.

Дэлгэрэнгүй ...

НАМЭХ 25 жилийн түүхтэй. Өнөөдөр 25 жилийн үйл ажиллагааныхаа хүрээнд хурлаа хийж ажлаа тайлагнах гэж байна. Мөн хурлаар НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Бүтцийн өөрчлөлтөөс гадна шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлж зөвхөн намын бус нийт эмэгтэйчүүдийг холбоонд хамруулах ажлыг хэлэлцэнэ гэж байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшилцлын ажлын хэсэг хуралдсаар байна. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг шинэчлэн батлах эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа батлах гэсэн сонголт байгаа юм. Ардчилсан намын зөвлөлийн хувьд сонгуулийн холимог тогтолцоог тусган, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх байр суурь дээр хатуу зогсоно гэдгээ мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...